Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 оны 3-р сарын 3-р арав хоногийн хөдөө аж ахуйн цаг уурын тойм бичвэр
2021 оны 3-р сарын 3 дугаар арав хоногийн цаг агаарын байдал, хөдөө аж ахуйд хэрхэн нөлөөлсөн тухай тойм
2021-04-01 Есөнбулаг сум
10 хоногийн тойм бичвэр: Говь-Алтай аймгийн нутгаар 2021 оны 3-р сарын гуравдугаар арав хоногийн байдлаар агаарын дундаж температур Хүйс, Шарга, Халиун, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 4.2-6.2 градус дулаан, бусад нутгаар -1.5-0.3 градус хүйтэн байлаа. Агаарын хамгийн их температур Шаргад 19, Тооройд 18, Алтай, Бигэрт 16, Хөхморьтод 15, Дэлгэр, Дарив, Төгрөгт 14, Жаргалан, Халиунд 13, Гуулин, Баян-Уулд 12 градус дулаан, бусад сумуудад 8-11 градус дулаан байлаа.
Агаарын хамгийн бага температур Дарив, Бугат, Дэлгэрт -18, Цээл, Гуулин, Жаргалан, Цогтод -17, Есөнбулагт -15, Тоорой, Бигэр, Чандмань, Халиун,Тонхилд -14, Баян-Уулд -13, Хөхморьт, Шаргад -12, бусад сумуудад -11-9 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын дундаж температур Хүйс, Шарга, Бигэрийн говь хоолой, Алтайн өвөр говиор 7-10 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын хамгийн их температур Тооройд 41, Алтайд 40, Бигэрт 35, Цээлд 33, Баян-Уул, Тонхилд 32, Төгрөг, Шаргад 31, Бугат, Хөхморьтод 29, Дэлгэрт 26, Гуулин, Жаргалан, Дарив, Цогтод 25 градус дулаан байсан бол хөрсний гадаргын хамгийн бага температур Дарив, Бугат, Гуулинд -20, Цогт, Жаргалан, Тонхилд -19, Цээлд -18, бусад сумуудад -13-16 градус хүйтэн байлаа.
Хур тунадасны хувьд энэ арав хоногт ихэнх нутгийг хамарч хур тунадас орсон ба
Есөнбулагт 2.8 мм, Цээлд 1.4 мм, Гуулинд 1.1 мм, Жаргаланд 0.7 мм, Цогт, Дэлгэр, Чандманьд 0.6 мм, Тайширт 0.3 мм, Бугат, Тонхил, Халиун, Даривт 0.0 мм хур тунадас орсон байна. Харин Алтай, Хөхморьт, Тоорой тосгон, Баян-Уул, Төгрөг, Шарга, Бигэр сумуудад хур тунадас ороогүй байна.
Салхины хамгийн их хурд Бугатад 32 м/с, Есөнбулагт 30 м/с, Шарга, Тонхил, Тайширт 28 м/с, Жаргаланд 24 м/с, Хөхморьтод 22 м/с, Тооройд 21 м/с, Баян-Уул, Гуулин, Дэлгэр, Төгрөг, Халиун, Чандмань сумуудад 20 м/с, Цээлд 18 м/с, Алтай, Даривт 16 м/с, Цогтод 15 м/с, Бигэрт 14 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан байна. Ихэнх нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо 1-9 өдөр байлаа.
Малын усан хангамж: Малын усан хангамж дунд зэрэг.
Малын тарга хүч: Малын тарга хүч дунд зэрэг байна.
Цасны мэдээ: 2021 оны 3-р сарын 31-ны байдлаар Есөнбулагт 2 см, Цээлд 1 см, цасан бүрхүүл тогтсон байна. Цасны нягт тодорхойлсон газар байхгүй байна.
Малын хорогдлын мэдээгээр Тайширт 3068, Цогтод 3053, Жаргаланд 1395, Баян-Уулд 822, Халиунд 478, Төгрөгт 404, Цээлд 369, Шарга, Гуулинд 252, Бигэрт 211, Даривт 113 толгой мал, нийт аймгийн хэмжээнд 10417 толгой мал хорогдсон гэсэн мэдээ ирсэн байна.
Хянасан: Цаг уурын хэлтсийн дарга / Т.Дэлгэрмаа /
Тойм бичсэн: ХААЦУ хариуцсан ерөнхий технологич ᠮᠡᠰᠢᠭᠳᠣᠷᠵᠢ ᠶᠢᠨ ᠭᠦᠨᠪᠢᠯᠢᠭ / М.Гүнбилэг /